Хөвсгөлд сүүлийн 18 жил болоогүй үер болов

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2020-07-14 21:51:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өчигдөр  аадар бороо орсны улмаас засмал зам сэтэрч, зарим айл өрхүүд усанд автжээ. Мөн иргэдийн оршин суудаг 4 байр, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын байрууд усанд автсан байна. Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж сэргээн засварлах, бүтээн байгуулалтын ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж байна.