Эрлийз бага насны ангилалд Ж.Болдын сартай хул түрүүлэв

Монголын мэдээ | Спорт
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-12 18:12:52
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны эрлийз бага насны ангилалд Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул Ж.Болдын сартай хул түрүүлж торгон жороо өргүүлэв. 


Аман хүзүүнд нь, Улаанбаатар хотын Налайх дүүрэг, нийслэлийн Алдарт уяач Н.Батболдын хар, айргийн гуравт, Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Р.Батбаярын хүрэн ухаа, айргийн дөрөвт, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр, айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Г.Ганбаярын халтар хурдаллаа. 


Эрлийз бага насны ангилалд нийт 136 хүлэг шандас сорьсон юм.

Холбоотой мэдээ