БНСУ-д сүмээс тархсан халдвар багасахгүй байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-12 12:31:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д шинэ коронавирусний халдварын тохиолдлын дийлэнх нь сүмээс тархсан халдвар байгаа бөгөөд ихэвчлэн Сөүл, Конгжу хотод бүртгэгдэж кластер халдвар багасахгүй байгаа тухай ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээллээ.


Шинэ коронавирусний халдварын тохиолдол АНУ, Бразил, Энэтхэг улсад багасахгүй хэвээр байна. АНУ-д  66 мянга 200  тохиолдол шинээр бүртгэгдэж, 811 хүн амиа алдсан байна. Ийнхүү нийт халдвар авсан хүний тоо 3 сая 173 мянга гаруй  болж, 133 600 орчим хүн энджээ. Мөн Бразил улсад 39 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж, 1071 хүн амиа алдсан байна. БНЭУ-д 27 мянга 100 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 820 мянга 900 болжээ.


БНХАУ-ын их газарт бямба гарагт коронавирусний шинэ тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд хоёр тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн аж. Шинфати хүнсний захтай холбоотой 335 тохиолдлын 11 нь эдгэрч,  эмнэлгээс гарсан хүний тоо 95 болжээ.


И.Даваадорж

Холбоотой мэдээ