430 мянган жарамгайг үржүүлж голд тавилаа

Фото
gantuyaB@montsame.mn
2020-07-07 22:21:26

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт “Загас үржүүлэх, цөөрөм байгуулах ажлыг эхлүүлэх” арга хэмжээний хүрээнд Бүрэнтогтох сумын нутаг Дэлгэрмөрөн голын цутгал Баянголд зэвэг загасны жарамгайг  3 дахь жилдээ бойжуулж Баянголд тавилаа.

Байгаль хамгаалах Монголын тул сан төрийн бус байгууллага Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран ажиллаж байна. Дэлгэрмөрөн голын дэргэд Загас үржүүлгийн төв байгуулж Төмөрбулаг сумын Засаг даргын зөвшөөрлөөр 45 ширхэг зэвэг загасны түрсийг нь авч жарамгай болгон бойжуулсан байна. Төслийн менежерийн баг 3 жилийн хугацаанд 430 мянган жарамгайг үржүүлж голд тавилаа.