АНУ-аас занарын хий импортлохыг Францад хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-12 16:06:41

ПАРИС. /Reuters/. Байгаль орчныг хамгаалахын тулд Францад даралттай ус шахах /hydraulic fracking/ аргаар занарын хий олборлохыг хориглосон учир АНУ-аас занарын хий импортлохыг хориглоход чиглэсэн хууль эрх зүйн орчин бий болгох гарцыг хайж байна гэж Францын Эрчим хүчний сайд Сеголен Руаяль мэдэгдэв.

Францын “Engie” групп болон цахилгаан эрчим хүчний “EDF” компаниудын АНУ-ын компанитай байгуулсан гэрээний дагуу 40 хувийн занарын хийн агууламжтай шингэрүүлсэн байгалийн хийг Франц руу импортолж байна гэж тэрбээр парламентын гишүүдийн асуултад хариулахдаа дурджээ.

Энэ асуудалд яагаад ийм тоомжиргүй хандсан талаар би компаниудаас тодруулга хүссэн, үүнтэй холбоотойгоор занарын хийн импортыг хориглох талаар хууль эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй гэж тэрбээр хэлсэн байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ