Хантайширын нуруунд дахин 21 илий нутагшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-07-06 17:52:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Төв аймгийн Хустайн нуруунаас Монгол орны баруун хязгаар Хантайширын нуруунд халиун бугын төл нутагшуулах төслийг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ.


Хустайн нуруунаас 21 илийг Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг Хантайширын нуруунд өнгөрсөн амралтын өдөр буюу 7 дугаар сарын 5-ны өдөр нутагшуулахаар тээвэрлэн авчирлаа. Говь-Алтай аймгийн халиун бугын цус сэлбэх, үржүүлэх зорилгоор илий нутагшуулах ажлыг 2017 онд анх Хустайн нуруунаас Хантайширын нуруунд бугын 10 толгой илийг хүргэн нутагшуулсан байна. 

"Хантайширын нуруунд халиун буга нутагшуулах ажлыг манай байгууллага 2017 оноос эхэлж, анх 2017 онд 10, 2018 онд 10 илийг нутагшуулсан бол энэ удаа бид 40 дэх бодгалийг Хантайшир ууландаа нутагшууллаа" хэмээн "Алтайн халиун буга" ТББ-ын удирдах зөвлөлөөс онцлон танилцуулсан юм. 


Холбоотой мэдээ