Эхний хагас жилийн байдлаар гэмт хэргийн гаралт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-07-06 17:22:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн газарт эхний хагас жилийн байдлаар иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 813 мэдээлэл ирсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.6 хувиар буурчээ.

Ирсэн нийт гомдлын 293 буюу 36.1 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 63.9 хувь нь зөрчлийн шинжтэй байсан байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 52.2 хувьд нь хэрэг бүртгэлийн хэрэг нээж, 0.7 хувийг буюу хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн аж.

2020 он гарсаар хүнийг санаатай алах гэмт хэрэг бүртгэгдээгүй, хүчиндэх гэмт хэрэг 25 хувь, хулгайлах гэмт хэрэг 9.4 хувь, мал хулгайлах гэмт хэрэг 66.6 хувь, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 40 хувь, залилах гэмт хэрэг 53.8 хувь, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 45.5 хувь, хүүхэд оролцсон гэмт хэрэг 100 хувь, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 50 хувь, эзэнгүй хэрэг 25 хувиар тус тус буурч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэргийн илрүүлэлт 13.8 хувь, хохирол нөхөн төлүүлэлт 2.1 дахин өссөн эерэг үзүүлэлттэй байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. 


Холбоотой мэдээ