НАТО Зүүн Европт 4000 цэрэг байрлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-12 13:42:12

ВАШИНГТОН. /Anadolu/. НАТО-гийн эвсэл Зүүн Европтой залгаа хилийнхээ дагуу 4000 цэргийг ээлжлэн солигдох хэлбэрээр байрлуулна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Энтони Блинкен мэдэгдэв.

Ардчилсан, тусгаар тогтносон Украин улсын бүрэн эрхт байдлыг зөрчиж, бидний хэдэн арван жилийн турш тэмцэн байж тогтоосон Европын аюулгүй байдлыг сулруулсан ОХУ-ын түрэмгийллээс үүдэн энэ алхмыг хийж байна гэж Блинкен мэдэгджээ.

"Цэргүүдийг тэнд байнга байрлуулахгүй, энэ бол ээлжлэн солигдох хэлбэрээр үргэлжлэх цэргийн оролцоо юм. Үүнийг тайлбарлаваас, цэргүүд тэнд хэдэн сарын хугацаатай байрлаад буцахад тэр даруйд өөр цэргүүд солигдон ирнэ гэсэн үг" гэж тэрбээр хэллээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ