“FATF”: Боломжтой ойрын хугацаанд Монголд очин ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-07-01 13:15:26

ПАРИС. /FATF/. Хяналтад орсон улс орнууд мөнгө угаахтай тэмцэх, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдлуудаа арилгахаар бидэнтэй идэвхтэй хамтран ажиллаж байна гэж Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагатай /FATF/ мэдээллээ.


FATF” аливаа улс орныг санхүүгийн нэмэгдүүлсэн хяналт ангилалд оруулсан тохиолдолд тухайн улс тохиролцсон хугацаанд стратегийн дутагдлуудаа тодорхойлж, зохицуулах үүрэг хүлээдэг юм. Үүнийг өөрөөр “саарал жагсаалт” гэж нэрлэдэг.


FATF” болон тус байгууллагатай төстэй үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийн байгууллагууд хяналтад орсон орнуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, тодорхойлсон стратегийн дутагдлуудыг зохицуулах чиглэлд гарч буй ахиц дэвшлийн талаар тайлагнадаг бөгөөд дээрх байгууллагууд улс орнуудад үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдээ тохиролцсон цагтаа дуусгахыг уриалжээ. Мөн “FATF” улс орнуудын өгсөн үүрэг амлалтыг сайшааж, тэдгээрийн гаргах ахиц дэвшлийг үргэлжлүүлэн нягт ажиглахаа мэдэгдэв.


Монгол, Исланд үндсэн хуваарийн дагуу явах хүсэлт гаргасныг үл харгалзан эцсийн хугацааг дөрвөн сараар сунгасан. Үүний дүнд “FATF” тэдгээр орны үйл ажиллагааг цахимаар хянасан бөгөөд хэлэлцүүлгийн үр дүнг танилцуулжээ.


Монгол

2019 оны 10 дугаар сард Монгол Улс “FATF” болон тус байгууллагын Ази, номхон далайн бүсийн байгууллагатай /APG/ хамтран ажиллах улс төрийн өндөр түвшний үүрэг амлалт өгсөн. Монгол Улс үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулж, мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээ үргэлжилж буйг батлахын тулд газар дээр нь очиж үнэлгээ хийхийг зөвшөөрсөн бөгөөд цаашид үргэлжлүүлэн биелүүлэх үүрэг амлалт өгсөн талаар “FATF” мэдээлсэн. Ялангуяа, Монгол Улсын гол шинэчлэлүүдийг дурдвал, нэгдүгээрт: Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчийг /СББМҮҮ/ хянан шалгах байгууллагын тухайн салбарын мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт: тодорхойлсон эрсдэлүүдэд нийцүүлэн мөнгө угаах үйл ажиллагааг мөрдөн шалгаж, яллах ажиллагааг нэмэгдүүлэх, гуравдугаарт: худал мэдүүлсэн, мэдүүлээгүй мөнгөн тэмдэгтийг хураан авах, битүүмжлэх үйл ажиллагааг үргэлжлүүлж, тохирсон хариуцлагыг хүлээлгэх, дөрөвдүгээрт: хориг арга хэмжээнээс урьдчилан сэргийлэхийн тулд холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангах, тавдугаарт: үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх болон терроризмийг санхүүжүүлэхтэй холбоотой үүргийн биелэлтэд холбогдох байгууллага хяналт тавих багтжээ.


FATF” цаашид “COVID-19”-ийн нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянах бөгөөд боломжит ойрын хугацаанд газар дээр нь очин ажиллах болно гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ