Иргэд ихэвчлэн гэр бүлийн харилцаа, маргаантай асуудлаар зөвлөгөө авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-07-01 10:30:41

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэргэжлийн 5 сэтгэл зүйчийг 5 дугаар сарын нэгнээс эхлэн тогтмол ажиллуулж байна. Сар гаруйн хугацаанд 40 гаруй иргэн мэргэжлийн зөвлөгөө авчээ.

Үйлчлүүлж буй иргэдийн ихэнх нь гэр бүлийн харилцаа, гэр бүлийн маргаантай асуудлаар ханджээ. Орон нутагт мэргэжлийн сэтгэл зүйчдийг  тогтмол ажиллуулснаар гэр бүлийн гишүүд, хүүхэд, өсвөр үе, залуучуудад сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж цахим дэлгэцийн донтолт, архи, тамхи, мансууруулах бодис, хорт зуршил, хүчирхийллийн дарамт шахалт зэргээс урьдчилан сэргийлэх зорилготой гэнэ.  

Мөн хүүхдийг харилцааны зөв хэвшилтэй, бусдыг хүндлэх хариуцлагатай итгэл даах чадвартай болгон төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор аймгийн ИТХ, ЗДТГ, ГХУСАЗСЗ, ЭМГ зэрэг байгууллага хамтран мэргэжлийн сэтгэл зүйчдийг ажиллуулж байгаа ажээ.


Холбоотой мэдээ