"Баянгол" зочид буудал", "Махимпекс" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 6 дугаар сарын 25-нд I, II, III ангиллын 15 ХК-ийн 26.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 492.994 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 2 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Баянгол Зочид Буудал" (BNG+12.99%) болон "Махимпекс" ХК (MMX+5.37%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сүү" (SUU-1.18) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND-0.23%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.01 хувиар буурч 16114.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,452,466,551,872.88 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.