Хэлмэгдэгчдийн үр хүүхдүүдэд тэрбум төгрөг олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-25 11:41:28

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс энэ он гарсаар хэлмэгдэгчдийн ар гэрт тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ.

Аймгийн хэмжээнд 16 хэлмэгдэгчийн үр хүүхдүүдэд нөхөн олговор өгсөн байна. Тэднээс Онцгой бүрэн эрхэт комиссын шийдвэрээр 1938 онд цаазлагдсан Тэшиг сумын харьяат А.Аюуш, Б.Гэлэг, Б.Жимбэ, А.Очир, Сэлэнгэ сумын харьяат Ж.Лувсан, Д.Шагдарсүрэн, Ц.Чимэд, Дашинчилэн сумын харьяат Н.Равжаа, Орхон сумын харьяат О.Чадраабал нарын үр хүүхдүүд 80,0 сая төгрөгийн нөхөн олговор аваад байна гэж аймгийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комисс мэдээллээ.

Холбоотой мэдээ