Говь-Алтай аймагт санал хураалт 34,19 хувьтай

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-06-24 14:39:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрог Говь-Алтай аймагт 12 цагийн байдлаар санал хураалт 34,19 хувьтай явж байна. 


Тодруулбал, тус аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 37458 сонгогч бүртгэгдсэнээс 12 цагийн байдлаар 12806 сонгогч саналаа өгчээ. Тус аймгийн 18 сумаас Төгрөг сум хамгийн өндөр ирцтэй буюу 45 хувьтай байгаа бол Алтай, Бугат, Баян-Уул, Тонхил, Хөхморьт сум 40-42 хувьтай санаалаа өгсөн байгаа тухай аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Саналаа өгсөн сонгогчдоос18-25 насны сонгогчдын ирц хамгийн бага бол хамгийн өндөр ирц 45-аас дээш насныхан байна. Санал хураалтын үеэр ямар нэгэн зөрчил, техникийн саатал гараагүй хэвийн үргэлжилж байгаа аж. Иргэд сонгогчдыг хуулинд заасан эрхээ эдэлж сонгуулийн үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг аймгийн Сонгуулийн хорооноос уриаллаа


Холбоотой мэдээ