Сонгуулийн ерөнхий хороо саналаа ирүүлээгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-11 12:08:36

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 09.00 цагаас хуралдаж, УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлуулаад байна. 

Учир нь Сонгуулийн ерөнхий хороо саналаа ирүүлээгүй байгаа аж. Хэрэв саналаа ирүүлбэл байнгын хороо үдээс хойш хуралдана гэж тус байнгын хорооны дарга А.Бакей гишүүн хэллээ. Тус хуралдаанаар сонгуулийн пропорциональ тойргийн 28 мандатыг хэрхэн хуваарилах талаар хэлэлцэх юм. 

Төрийн байгуулалтын байнгын хороо ийн хуралдаагүй учир өчигдөр хойшлоод байсан Хууль зүйн байнгын хороо хуралдаж эхлээд байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ