Говь-Алтайн 862 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-24 10:56:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд тавдугаар тойрог Говь-Алтай аймгийн хэмжээнд 891 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаснаас 862 сонгогч буюу 96,76 хувь нь саналаа өгчээ.


Саналыг 105 битүүмжилсэн хайрцгаар 87 хэсгийн хороонд хуулийн дагуу зохион байгуулжээ. Хүсэлт гаргасан сонгогчдын дийлэнх нь эрүүл мэндийн шалтгаантай болон өндөр настнууд байсан байна. Есөнбулаг суманд хайрцгаар санал өгсөн сонгогчдоос хамгийн өндөр настай нь өдгөө 99 насыг зооглож байгаа Жаргалант багийн иргэн байлаа. Харин хүсэлтээ гаргасан ч саналаа өгөөгүй  сонгогчийн хувьд бүртгүүлсэн хаяг дээрээ байгаагүй, аймаг хот руу явсан, өөрийн биеэр санал өгөхөө илэрхийлсэн" хэмээн аймгийн Сонгуулийн хорооны дарга А.Амарзаяа мэдээлэв.  


Холбоотой мэдээ