Япон хөдөлгөөн засалч нар саа саажилттай хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зөвлөгөө өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас Японы сайн дурын гишүүн хөдөлгөөн засалч Савада Асүка, Китагава Юки, Накамура Хитоми нартай хамтран сум өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хяналтанд бүртгэлтэй 13 саа саажилттай 0-18 насны хүүхдэд үзлэг хийж, эцэг эхэд нь хүүхдээ хэрхэн асран сувилах, хүүхэдтэйгээ харилцах арга зүй, гэрийн нөхцөлд хэрхэн сэргээн засал эмчилгээ дасгал хөдөлгөөнийг хийх талаар нэг бүрчлэн зааж зөвлөгөө өгч ажиллалаа.
Энэхүү үзлэгийн үр дүнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэргээн засах тусламж үйлчилгээнд 5 хүүхдийг, орон нутагт шинээр ажиллаж эхэлсэн хүүхэд харах үйлчилгээнд 3 хүүхдийг тусгай ангид нь хамруулахаар болжээ. Мөн эцэг эхчүүдэд Олон улсын сувилагчдын өдрийг угтан зохион байгуулж буй “Нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд-Нэг сувилагч тусгай мэргэжилтэн” аянд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа