"Эрдэнэ рийл эстэйт" ХХК-д тусай зөвшөөрөл олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-06-19 16:34:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэ рийл эстэйт" ХХК СЗХ-ны энэ оны 327 тоот тогтоолоор "Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл" аваад байна. Тус компани нь Монголын Хөрөнгийн биржийн 3 дугаар ангилалд бүртгэлтэй "Хар Хорум пропертийс" ХК-ийн 100 хувь охин компани юм.

Тусгай зөвшөөрлийн дагуу "Эрдэнэ рийл эстэйт" ХХК нь үл хөдлөх хөрөнгийн менежмент, худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх засварлан борлуулах зэрэг үйл ажиллагаанд зуучлах эрхтэй болж, мөн зургаадугаар сарын 8-нд Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгүүлжээ. 


Холбоотой мэдээ