Нийт хөрөнгө оруулалтын 90 хувийнх нь гүйцэтгэгч шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-16 10:45:10

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/04 дугаар захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулан улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд Архангай аймагт хэрэгжих төсөл арга хэмжээнүүдийн ажлын даалгаврыг боловсруулж, барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголтын асуудлыг газар дээр нь ажиллан шийдвэрлэж байна.

Мөн загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох ажлыг зохион байгуулан, гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг зарлан одоогийн байдлаар нийт ажлын 90 хувьд нь гүйцэтгэгч шалгаран гэрээ байгуулж барилга угсралтын ажлуудыг эхлүүлээд байна.

Холбоотой мэдээ