Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр Ц.Ганболдыг томилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-05-10 12:47:30

Шийдлийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Хэвлэлийн төлөөлөгчөөр Ц.Ганболд томилогдож, үүрэгт ажилдаа оржээ. 

Ц.Ганболд нь ОХУ-ын Санкт-Петербургийн Улсын их сургууль төгссөн мэргэжлийн сэтгүүлч бөгөөд  өмнө нь төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Засгийн газрын мэдээ” сонины ерөнхий эрхлэгч, Монголын үндэсний телевизийн “Монголын мэдээ” агентлагийн захирал зэрэг алба хашиж байсны зэрэгцээ 2013-2015 онд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүсүүд Хонгконг, Макаод Монгол Улсаа төлөөлөн Ерөнхий консулаар ажиллаж байв.

Н.Туяа

Холбоотой мэдээ