Ардчиллын өргөө үүдээ нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-06-12 11:30:01

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Ардчилсан намын шинэ байрны нээлт өнөөдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга Н.Алтангэрэл, АН-аас УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нэр дэвшиж буй Т.Пүрэвхатан, Ж.Оюунбаатар, Э.Бат-Үүл, АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Гарамгайбаатар, Монгол Улсын Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам болон иргэд, дэмжигчид оролцов. Нийт 250 сая төгрөгийн өртөг бүхий 450 м.кв хоёр давхар уг барилга нь намын гишүүд, дэмжигчид, ҮБХ-ны гишүүдийн хандиваар барьсан байна.

Хэнтий аймгийн АН-ын дарга Н.Алтангэрэл хэлэхдээ “Ардчиллын өргөөний ажлыг 2019 оны хавар эхлүүлсэн. Нэг жилийн хугацаанд шуурхай барьж гүйцэтгэлээ. Нийт 200 хүний суудалтай хурлын танхим, гишүүд дэмжигчдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх өрөө, Хэрлэн сумын Ардчилсан намын хорооны албан өрөө, ҮБХ-ны гишүүдийн өрөөтэй, стандартын дагуу барьсан” гэв.

Шинэ байрны ногоон байгууламж, тохижилтын ажлыг үргэлжлүүлэн хийх юм байна.

 

Холбоотой мэдээ