Архангай аймаг шашин, мөргөл, буяны аяллын гол бүс болно

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-06-11 10:18:08

Архангай /МОНЦАМЭ/. БОАЖГ-аас “Цагаан лавай чуулга”-тай хамтран дотоодын аяллыг хөгжүүлж, Архангай аймгийг “Шашин, мөргөл, буяны аяллын гол бүс” болгох зорилгоор аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгохоор бэлтгэл ажлыг хангаад байна. Шашин, мөргөл, буяны аяллын эхний ээлжийг Цэцэрлэг хотод 7 дугаар сарын 10-наас авах зорилготой ажиллаж байна.

Цахир, Хангай, Тариат, Чулуут, Өндөр-Улаан, Жаргалант, Ихтамир, Булган суманд хийх аялал жуулчлалын сурталчилгааны самбарын тендерийг БОАЖЯ/202002051/01/01 дугаар бүхий урилгаар зарлаж, “Гео мастер” ХХК шалгаран гэрээ байгуулжээ.

Холбоотой мэдээ