Увс нууранд шувууны судалгаа хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 09:25:43

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас Увс нуурыг тойрсон усны шувуудын үүрлэлт, үржилт, зан төрх, тоо толгойд судалгаа хийсэн байна.

Судалгааг өнгөрсөн сарын 29-ээс энэ сарын 3-ны хооронд Увс нуурын дархан цаазат газрын Хөндлөн голын адгаас Бага нуур хүртэлх ус намгархаг газрын шувуудыг багтаан хийжээ.

Увс нуурын шувуудын судалгааг жил бүр хийж ирсэн бөгөөд энэ жилийн судалгааг тус Хамгаалалтын газрын захиргааны мэргэжилтэн Н.Лхамсүрэн, Увс нуурын дархан цаазат газрын байгаль хамгаалагч М.Баярсайхан нар хийсэн байна. Тэд нийтдээ 16 цэгт ажиглалт хийж, 26 зүйлийн 22 мянга 246 шувуу байна хэмээн бүртгэжээ.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ