МХЕГ-ын лавлах утсаар 151 иргэн зөвлөгөө авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1800-1286 дугаарын утсанд өнгөрсөн сард 151 иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан байна.
Тодруулбал, зөвлөгөө мэдээлэл хүссэн, байгууллагын хаяг байршил лавласан нийт 115 дуудлага хүлээн авч холбогдох мэдээллийг өгчээ. Мөн хяналт шалгалт хийлгүүлэх асуудлаар холбогдсон 23 иргэний дуудлагыг НМХГ, бусад мэргэжлийн хяналтын газар, хэлтэст шилжүүлсэн байна. Харин мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар 13 удаа холбогджээ.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
18 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
22 цаг