Монгол Улсад 118 орны 19 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-09 15:26:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар манай улсад гадаадын 118 орны 19 159 иргэн албан болон хувийн хэргээр урт хугацаагаар оршин сууж байна.


Тодруулбал, хөдөлмөр эрхэлж байгаа 3989, оюутан 2825, хөрөнгө оруулагч 2096, цагаач 1882 иргэн байгаа нь урьд жилүүдийнхээс 4-5 мянгаар буурсан үзүүлэлт аж.


Цагаач иргэдийн дийлэнх буюу 95 хувь нь БНХАУ болон ОХУ-ын иргэд байгаа бөгөөд Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон 1376 хүн байна.


БНХАУ-ын 7500 орчим иргэний 1483 нь хөдөлмөр эрхлэгч /Петрочайна Дайчин Тамсаг компанийн нефть боловсруулах салбарт/, 2207 нь оюутан, 1278 нь хөрөнгө оруулагч, 1233 нь цагаач бол 413 хятад иргэн Монгол Улсын иргэнтэй гэр бүл болжээ.


Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд гадаадын иргэдийн байж болох тоон хязгаарыг Монгол Улсын иргэдийн 3 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Мөн нэг улсын иргэн нэг хувиас хэтэрч болохгүй гэсэн заалт бий. Тэгэхээр нэг улсын иргэн хамгийн олондоо 33710-аас хэтрэх ёсгүй бөгөөд энэ тоог Гадаадын иргэн, харьяатын газраас хилийн орсон, гарсан иргэдийн тоогоор хянадаг юм байна.

Холбоотой мэдээ