Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлын хаалтын ажиллагаа болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-10 09:10:12

ПХЕНЬЯН. /NHK/. Сүүлийн 36 жилд анх удаа болсон БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын их хурал өчигдөр өндөрлөлөө.

Их хурлын хаалтын хуралдааны үеэр удирдагч Ким Жөн Ун индэрт гаран үг хэлж буй дүрсийг тус улсын телевиз үзүүллээ.

БНАСАУ-ын парламентын дарга Ким Ён Нам удирдагч Ким Жөн Ун-ыг намын даргаар сонгох саналыг дэвшүүлсэн байна. Харин хуралд оролцсон хүмүүс саналыг дэмжиж, Ким Жөн Унд нэг минутын турш алга ташин баяр хүргэжээ.

Ким Жөн Ун чуулганыг хааж үг хэлэхдээ "энэ их хурал нь хүчирхэг социалист улсыг байгуулж, ард түмний хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд чиглэсэн гайхалтай алхам боллоо. Би ард иргэдийнхээ төлөө өөрийгөө зориулж, улс орноо цэцэглэн хөгжүүлж, аз жаргалтай амьдралыг бий болгохын төлөө ажиллах болно гэжээ.

Д.Нямтулга

N

Холбоотой мэдээ