Сонгуулийн сурталчилгаанд оролцохоор явсан хоёр ухуулагч ослоор амиа алджээ

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2020-06-08 18:26:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд "Сахигтун, Үндсэн хуулийн 19 эвсэл"-ээс Сэлэнгэ аймагт нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн сурталчилгаанд оролцохоор явж байсан Ж, М нар өнөөдөр /2020.06.08/ зам тээврийн ослоор амиа алджээ.


Зам тээврийн осол Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг "Тахилтын даавааны ар" гэх газар болсон байна. Хамт явж байсан гурван хүнийг Дархан-Уул аймгийн эмнэлэгт хүргэсэн байна. Эмнэлэгт хүргэсэн хүмүүсийн биеийн байдал хүндэвтэр байгаа аж.


"Сахигтун, Үндсэн хуулийн эвсэл"-ээс талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийллээ. Ослыг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.


Б.Мандуул

Холбоотой мэдээ