“The Hu" хамтлаг олон улсын хөгжмийн наадамд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2020-06-08 15:33:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "The Hu" хамтлаг олон улсад алдартай “Graspop Metal Meeting” хөгжмийн наадамд оролцохоор болжээ. 

Дэлхийн хэмжээнд 25 дахь жилдээ зохион байгуулах гэж буй тус наадам энэ сарын 17-20-нд уламжлал ёсоор Бельгийн Дессель хотод болох бөгөөд домогт “Aerosmith” хамтлаг ч оролцох аж.

Ташрамд дурдахад “The HU” хамтлагийн залуус 5 дугаар сарын 3-нд Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирсэн юм. Тэд цар тахлын хөл хорионы улмаас Австралид 2 сар гаруй хугацааг өнгөрүүлээд байв.


Үүний өмнө "The Hu" хамтлаг "COVID-19" халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын үйл ажиллагааг дэмжиж хандивын тоглолт хийхээ мэдэгдсэн. Цахим тоглолт хийх зөвшөөрлөө гадаадын гэрээт компаниасаа авсан тухайгаа мэдээлж байсан юм. 


Холбоотой мэдээ