Засгийн газрын хуралдаан 15 асуудал хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-05-09 17:56:31

Засгийн газрын ээлжит 26 дугаар хуралдаан өнөөдөр Засгийн газрын хуралдааны танхимд болж, 15 асуудал хэлэлцэж байна. 

Тухайлбал Цэцэг өвчний вакцин, үйлчилгээний зардалд Хөрөнгө гаргах тухай, Италийн Сенатын танхимын ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай, Энэтхэгийн Лок Сабхагийн даргын айлчлалын дүнгийн тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудал өнөөдрийн хуралдаанд орж байгаа аж. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн санаачлан боловсруулсан Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай хэлэлцэх юм байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ