Австрали, Филиппинээс 263 иргэн эх орондоо ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-08 09:37:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австрали болон Филиппин улсаас 263 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай нислэг өнөөдөр 20.00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана.


Сидней-Улаанбаатарын нислэгээр Австралиас бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагчтай 47, хөгжлийн бэрхшээлтэй 2, эрүүл мэндийн шалтгаантай 26, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 65, Филиппин улсын Сэбү арлаас 29 иргэн эх орондоо ирэх юм.


Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард доорх хуваарийн дагуу тусгай нислэг үйлдэнэ. 


2020.06.10- Бүгд Найрамдах Казахстан Улс, Нурсултан

2020.06.11- Япон, Токио

2020.06.15- БНЭУ

2020.06.17 -БНСУ /транзит/

2020.06.18-БНСУ, Сөүл

2020.06.19-ХБНГУ, Франкфурт хотоос нийт 2000 орчим иргэнээ татан авахаар бэлтгэлээ хангаж байна.

Холбоотой мэдээ