ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 458 мянга давжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-06-06 16:43:43

МОСКВА./TASS/. ОХУ-д нэг хоногийн дотор коронавирусний халдварын 8855 шинэ тохиолдол илэрснээр халдвар авсан нийт хүний тоо 458689 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлэв.  


Шинээр халдвар авсан хүмүүсийн 3265 нь буюу 36.9 хувь нь шинж тэмдэггүй байжээ. ОХУ-д одоогийн байдлаар 231576 хүн эмчилгээ хийлгэж байна. Шинэ тохиолдлуудын 1992 нь Москва хотод, 758 нь Москва мужид, 347 нь Санкт-Петербургт, 321 нь Доод Новгород мужид үлдсэн нь бусад бүс нутагт илэрчээ.   


Нэг хоногийн дотор 8708 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 221388 болсон бол 197 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 5725-д хүрчээ.. Шуурхай штабаас мэдээлснээр, ОХУ-д халдвар авсан хүмүүсийн 48.3 хувь нь эдгэрсэн байна. 


Одоогийн байдлаар коронавирусний халдварын сэжигтэй 314 мянга орчим хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд нийтдээ 12.3 сая хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулжээ. 

Холбоотой мэдээ