Баянхангай суманд 50 хүүхдийн ортой дотуур байрны шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-08 15:49:36

Төв /МОНЦАМЭ/  Төв аймгийн Засаг даргын захирамжаар Баянхангай суманд 50 хүүхдийн дотуур байрны шав тавьж, барилгын ажлыг эхлүүллээ.

Шав тавих ёслолд аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмаа, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, БЗОСК-ийн захирал Д.Ганбаяр болон сумын удирдлагууд, барилгын гүйцэтгэгч “Ар булаг” ХХК-ийн хамт олон, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Шинэ барих дотуур байрны барилга нь 25х15 хэмжээтэй, галын гарцтай, хавтгай дээвэртэй, төмөр бетон карказан рамтай, цутгамал төмөр бетон хучилттай, хөнгөн блокон дүүргэлттэй бөгөөд барилгын ажлыг Төв аймгийн “Ар булаг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх оны наймдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх аж.

Баянхангай сумын одоогийн ашиглаж байгаа дотуур байр нь 1980 онд 70 хүүхдийн ортойгоор барьж ашиглалтад орж байсан бөгөөд одоогийн барилга нь цууралт өгсний улмаас шинэ дотуур байрны өргөтгөлийн ажлыг эхэлсэн. Мөн дотуур байранд суух хүсэлт гаргасан нийт хүүхдийн  91,1 хувь нь хамрагддаг учир шинэ дотуур байрны өргөтгөл баригдвал 100 хувь хамруулах боломжтой гэж  аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс мэдээллээ.

  

  

Холбоотой мэдээ