Баян-Өлгийн нутгаар салхины хурд түр зуур 24 м/с-д хүрч ширүүснэ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-06-04 20:16:23

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан энэ сарын 5-ны өдрийн 20:00 цаг хүртэлх нэг хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр тухайн хугацаанд нутгийн ихэнх хэсгээр бороо орох төлөв ажиглагджээ.

Борооны өмнө салхины хурд 14-16 м/с, түр зуур 18-24 м/с-д хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.

Нийт нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Өлгий хот орчмоор өдөртөө дуу цахилгаантай бороотой. Салхины хурд өдөртөө 18-20 м/с, түр зуур 24 м/с хүрч ширүүснэ.

Энэ сарын 5-наас 10-ны өдрийг хүртэлх тав хоногийн урьдчилсан төлөвөөр хугацааны эхэн болон сүүлчээр зарим газарт түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Нийт нутгаар сэрүүсэж шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байх ба хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулж байна. 

Холбоотой мэдээ