Өвөрхангай усан спортын төвтэй боллоо

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2020-06-03 11:42:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хотод усан спорт сургалтын төвийг шинээр барьж ашиглалтад орууллаа. Улс, аймгийн төсвийн 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмж суурилуулсан, орчин үеийн загварлаг ордонг “МТХ” ХХК-ийн гүйцэтгэлээр бариад байна.