Д.Ганбаатарын “Монголиан Лэгенд” хүлэг Лос-Анжелест болсон уралдаанд түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-06-02 13:52:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Лос-Анжелес хотын морин тойруулгын уралдаанд Монгол Улсын Тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongolian legend” нэртэй хүлэг /2020.05.31/ түрүү магнайд давхижээ.


Д.Ганбаатарын хурдан морьдыг Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат “Mongolia stabe” зүчээнд уяа сойлгыг нь тааруулдаг байна. Таван жилийн өмнө чансаа, нэр хүндээрээ дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг “Breeders’ cup world championship 2015” уралдаанд Д.Ганбаатарын “Монгол Бямбаа” нэртэй хүлэг түрүүлж, монгол адууны шандас хурдыг болон монгол уяачийн ур чадварыг дэлхийд таниулсан билээ.

Холбоотой мэдээ