НӨАТ-ын ээлжит сугалаагаар 13 азтан тус бүр 4 сая төгрөг хожив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-09 08:53:57

НӨАТ-ын ээлжит сугалаа өчигдөр буюу энэ сарын 08-нд болж, 17 мянга 412 азтан тодров.

Энэ удаагийн сугалаагаар Супер азтан буюу 150 сая төгрөгийн азтан тодроогүй бөгөөд  13 иргэн тус бүр 4 сая төгрөг хожлоо. Мөн 155 азтан тус 500 мянган төгрөг, 1559 азтан 100 мянган төгрөг хожсон бол 14 мянга 685 азтан 20 мянган төгрөгийн эзэн болов.

Энэ удаагийн сугалаа нь НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойшхи 9 дэхь тохирол юм. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд нийт 36 мянга 747 цэгээр дамжуулан НӨАТ-ын урамшуулал, сугалааны нийт 18 сая 737 мянга 649 баримт хэвлэсэн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ