Францад трансжендер эмэгтэй анх удаа хотын даргаар сонгогджээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-26 10:23:50

ЛОНДОН. /BBC/. Францын Тиюа-ле-Маршен хотын зөвлөл трансжендер эмэгтэй Мари Ког хотын даргаар санал нэгтэйгээр сонгожээ. Өдгөө 55 настай Мари Ко байгаль орчныг хамгаалах, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөрөө танилцуулснаар, хотын даргаар сонгогдсон анхны трансжендер эмэгтэй болсон байна.


Хотын зөвлөлийн 15 гишүүний 14 нь Мари Код саналаа өгчээ. “Би идэвхтэн биш бөгөөд жендерийн асуудалд төвлөрөхийг зориогүй. Хүмүүс намайг трансжендер болохоор сонгоогүй. Тэд миний хөтөлбөрийг сонгосон хэмээн” Мари Ко хотын даргаар сонгогдсоныхоо дараа мэдэгджээ.


Тиюа-ле-Маршен нь Францын зүүн хойд нутагт, Бельгитэй залгаа хилээс холгүй байдаг, 600 орчим оршин суугчтай хот аж.

Холбоотой мэдээ