Нэгдсэн эмнэлэгт шинэ түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/ Төв аймаг сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор техник, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэн ажиллаж байгаа билээ. Тодруулбал аймгийн Засаг даргын захирамжаар Нэгдсэн эмнэлэгт орон нутгийн төсвөөс 34 сая төгрөгийн өртөг бүхий шинэ түргэн тусламжийн автомашин авч өгснийг хүлээлгэн өглөө.
Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг хэлэхдээ, 2016-2019 онд 62 багийн эмч нарыг мотоциклоор, 22 сумын эрүүл мэндийн төвийг автомашины парк шинэчлэлд хамруулснаар нийт сумдын 88.5 хувийг түргэн тусламжийн авто машинтай болсон бөгөөд он гарсаар аймгийн төсвөөр Борнуур сумыг түргэн тусламжийн автомашинтай болгосон гэв.
2020 ондоо багтааж улсын
төсвөөр Баян-Өнжүүл, Дэлгэрхаан, Бүрэн, Алтанбулаг зэрэг сумын түргэн
тусламжийн машины парк шинэчлэлийг дахин сайжруулан хийхээр төлөвлөсөн аж.