Нэг гэр бүлийн 3 иргэн Ховд голын усанд осолдон амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-22 10:15:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн нутаг дэвсгэрт Ховд голын усанд нэг гэр бүлийн 3 иргэн живсэн харамсалтай явдал энэ сарын 20-ны өдөр гарлаа.

Иргэд усанд осолдсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн тухай 10:30 цагт иржээ. Дуудлагын дагуу очсон тус газрын  Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 10:55 цагийн орчимд Өлгий сумын харьяат иргэн А /70 настай, эрэгтэй/, Е /33 настай, эрэгтэй/, М /18 настай, эрэгтэй/ нарын цогцсыг уснаас гаргаж, аймгийн Цагдаагийн газарт өгсөн байна.

Тухайн иргэдийн хувьд нэг нэгнээ аврах гэж оролдож байгаад бүгд амиа алджээ. 

Холбоотой мэдээ