Улаанбаатарт бага зэргийн бороо орно

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-05-22 07:41:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар сэрүүн байна.

2020 оны 5 дугаар сарын 22-ны 8-20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшиж, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ