Камерын тусламжтайгаар гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-05-21 18:59:31

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, таслан зогсоох, гэмт хэрэгтнийг илрүүлэх зорилгоор төв суурин газрыг камержуулах ажлыг эрчимтэй хийж байна.

2018 оноос хойш 19 сумын төвийг орон нутгийн төсвийн 222 сая 600 мянган төгрөгөөр, аймгийн төвийг 674 сая төгрөгөөр камержуулаад байгаа юм. Телехяналтын камерын тусламжтайгаар сүүлийн 3 жилд 20 гэмт хэрэг, 2545 зөрчил, 18 алдагдсан эд зүйл, 8 сэжигтэн этгээдийг олж тогтоожээ.

Мөн Арвайхээр болон бусад суманд 240 ширхэг цамхагт гэрэл, 3 мянга гаруй гэрэлтүүлгийг суурилуулсан нь гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад ихээхэн түлхэц болж байгааг Цагдаагийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ