Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-05-21 17:47:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг өчигдөр  утсаар зохион байгууллаа.


Иргэд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авсан байна. Нийт найман өмгөөлөгч 97 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгчээ.

 

Холбоотой мэдээ