Санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллах даамлуудыг сургалтад хамруулав

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-05-21 14:44:17

Хэнтий /МОНЦАМЭ/ СЕХ-ноос Монгол Улсын их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн хүрээнд мэдээллийн технологийн багийн гишүүн болон даамлуудад гэрчилгээ олгох сургалтыг зохион байгууллаа.


Хэнтий аймгийн хэмжээнд 89 хэсгийн хороонд мэдээллийн технологийн 108 даамал санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллах юм. Эдгээр даамлууд нь бүгд төрийн албан хаагчид бөгөөд дийлэнх нь өмнөх сонгуулиудад ажиллаж байсан туршлагатай албан хаагчид байна.

Холбоотой мэдээ