Спорт клубийг магадлан итгэмжлэх орон тооны бус зөвлөл хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-05-19 11:40:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир спортын газрын дэргэдэх спорт клубийг магадлан итгэмжлэх Орон тооны бус зөвлөлийн 2020 оны анхдугаар хурал болов.


Уг хурлаар Сонгинохайрхан дүүргийн ”Та-Чи” фитнесс, “МХМ” фитнесс, Налайх дүүргийн “Спининг” фитнесс, Дархан-Уул аймгийн “Хар-Сүлд” фитнесс клубүүдийг магадлан итгэмжлүүлэх хараат бус шинжээчдийн дүгнэлтийг хэлэлцэн баталжээ.



БСШУС-ын сайдын 2020 оны А/86 тушаалаар “Биеийн тамирын арга зүйчийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох” асуудлыг хэлэлцэв. Энэ асуудалд дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Орон тооны бус зөвлөлийн анхдугаар хурлаар сургалтын хөтөлбөр боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ