“COVID-19”-н улмаас НҮБ-ын 7 ажилтан нас баржээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-19 09:45:32

НЬЮ-ЙОРК. /Korrespondent/. Коронавирусний халдвар авсны улмаас НҮБ-ын 7 ажилтан нас баржээ. Тус байгууллагын 520 ажилтан коронавирусээр халдварласан байна. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик цахим хэлбэрээр явуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


АНУ-д НҮБ-ын 147 ажилтан коронавирусний халдвар авсан нь тогтоогджээ. Үүнээс 78 нь Нью-Йорк муж улсад халдвар авсан байна. 

Коронавирусээр халдварласны улмаас нас барсан НҮБ-ын ажилтнууд дунд нэг нарийн бичгийн ажилтан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон “ЮНИСЕФ” буюу НҮБ-ын Хүүхдийн сангийн ажилтнууд байжээ.

Коронавирусний цар тахал дэгдэж эхэлснээс хойш дэлхий дахинд 4.8 сая орчим хүн коронавирусээр халдварлаж, 320 мянга гаруй хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ