Төрийн байгууллагын лавлагааг сумдаас цахимаар авах боломж бүрдэв

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-05-18 21:17:24

Дорнод /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын 185 төрлийн лавлагааг хөдөөгийн 13 сумаас цахимаар авах боломжтой боллоо. Тодруулбал, иргэд өмнө нь ТҮЦ машинаас 24 нэр төрлийн үйлчилгээг авдаг байсан бол төрийн үйлчилгээний операторын болон нэгдсэн портал систем, төрийн байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн системийг сумдад нэвтрүүлснээр дээрх зохицуулалтыг хийжээ. Түүнчлэн интернэттэй газраас 25 цагийн турш www.e-mongolia.mn портал сайт руу хандаж, гар утас, суурин компьютероосоо ч төрийн үйлчилгээг авах нөхцөл бүрдэж байна.

Энэ чиглэлээр өнөөдөр Дорнод аймгийн төрийн байгууллагын ажилтнуудад сургалт явууллаа. Мөн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай компьютер, телефон аппарат, тоон гарын үсэг тээгч төхөөрөмж, олон үйлдэлт хэвлэгч зэргийг сумдад хүлээлгэн өгчээ.

Холбоотой мэдээ