Айл өрхүүдэд модны суулгацыг үнэгүй олгож байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-05-18 13:58:42

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын Засаг даргын санаачилгаар, Сүхбаатар ойжуулалт ОНӨҮГ, аймгийн БОАЖГ хамтран тус сумын гурав, дөрөвдүгээр багийн айл өрхийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 1000 суулгацыг үнэгүй олгож эхэллээ. Нэг өрхөд дөрвөн төрлийн суулгацыг өгч байна.

Уг ажлыг “Хандлагаа өөрчилж, хашаандаа мод таръя” уриан дор хэрэгжүүлж байгаа бөгөөд айл өрхүүдэд суулгац өгөөд зогсохгүй мэргэжлийн байгууллагууд хэрхэн модыг тарьж ургуулах, арчилж тордох талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч байна.

Сүхбаатар аймаг агаарын бохирдол өндөртэй аймгийн тоонд ордог. Утаа агаарын бохирдлыг багасгах хамгийн зөв алхам бол мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэж үздэг. Тиймээс энэ жил Баруун-Урт сумын салхин дээд талд гэр хороолол маш их байдаг учир тэдгээр багийн өрхүүдэд суулгацыг олгож байгаа юм. Ингэхдээ суулгацыг хөрстэй нь хамт өгч байна. бид иргэдтэйгээ хамтран суулгацаа суулгаж, зохих заавар зөвлөмжүүдпийг өгч байгаа. цаашид модныхоо ургалтад тогтмол хяналт тавина гэж аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн М.Борчулуун хэллээ.

Нэг өрхөд гүйлс, тэхийн шээг, үхрийн нүд, хайлаас гэсэн дөрвөн төрлийн модны суулгацыг өгч байгаа аж. 

Холбоотой мэдээ