“Параллел” үзэсгэлэн цахимаар үзэгчдийн хүртээл болж байна

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-05-15 17:30:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МN17 арт галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэй “Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө” хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллел” контемпорари цахим үзэсгэлэн зохион байгуулж байна.


Тус үзэсгэлэн нь уламжлалт ахуй, өв соёл, зан үйлийг судалж, орчин үеийн хэллэгт хөрвүүлэн нийгмийн оюун санаа, хүний мөн чанарт ойлгуулах зорилготой.


Энэ удаагийн 16 дахь “Параллел” буюу “Зэргэлдээ” үзэсгэлэнд Б.Бат-Оргил, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваажаргал, Д.Дорждэрэм, С.Ганзүг, Ж.Гантулга нарын уран бүтээлч гэрэл зураг, хөгжим, өрөг урлаг, баримал, видео арт, үйлдлийн урлагийн төрлөөр бүтээлээ толилуулж байна.


“Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө” хөдөлгөөн 2013 оноос эхлэн нийт 15 цуврал үзэсгэлэн гаргажээ.



Холбоотой мэдээ