"Улаанбаатар марафон"-ыг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-15 16:07:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг хойшлуулж буйг мэдэгдлээ.

Нийслэлээс нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг жил бүрийн 5 дугаар сарын 3 дахь 7 хоногийн бямба гарагт зохион байгуулдаг уламжлал тогтсон юм. 


“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд хамрагддаг хүний тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд гүйлт сонирхогч олон мянган иргэдийн хүсэн хүлээдэг нэр хүндтэй томоохон үй ажиллагааны нэг болсон юм. Гэвч дэлхий нийтэд тархаж байгаа "COVID-19"-ийн халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг хорио цээрийн дэглэм дуусах хүртэл хойшлуулж буйг нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа мэдэгдлээ.

Өнгөрсөн жил “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 32000 гаруй гүйгч оролцсоноос 400 нь гадаадын 30 орноос оролцжээ.


Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ