"Э-Транс ложистикс" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-15 15:59:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 15-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 19 ХК-ийн 6.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий  56.421 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 3 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Э-Транс ложистикс" (ETR+13.67%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN+8.40%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сор" (SOR-9.38%) болон "Авто зам" ХК (AAR-6.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.36 хувиар буурч, 16236.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,432,605,356,687.71 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    


Холбоотой мэдээ