АХБ эрүүл мэндийн салбарт 30 сая ам.долларыг нэмж олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-05-14 16:18:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБ-наас олгож буй 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилтээр Улаанбаатар хотод эм, эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн агуулах барина.

АХБ-наас "COVID-19"-ийн цар тахлын эсрэг бэлэн байдал болон хариу арга хэмжээг дэмжих зорилгоор манай улсад эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төсөлд нэмж 30 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсноо мэдэгдээд байна. 

АХБ-ын Монголд дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5" төсөлд олгож буй нэмэлт санхүүжилтээр эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг сайжруулахаа мэдэгдэж байна. Ингэснээр учирч болох эрсдэлд бэлтгэлтэй бэлэн байж, халдвар гарвал тархаахгүй байхад чухал нөлөөтэйг онцолсон юм. 


Тодруулбал, улсын хэмжээний 2 болон 3 дахь шатлалын эмнэлгүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн тасгуудыг шинэчилж, "COVID-19"-ийн халдварыг оношлох, эмчлэх чадавхыг дээшлүүлж сайжруулах, үүний дотор эрчимт эмчилгээний болон яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх чадамжийг дээшлүүлэх юм. 


Холбоотой мэдээ